2020 оны 04 дүгээр сарын 07-нд Боловсролын үнэлгээний төвөөс 21 аймаг, 9 дүүргийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хариуцсан ажилтан нартай Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн явц, зохион байгуулалт болон бусад цаг үеийн мэдээллээр цахим хурал зохион байгууллаа.
Цахим хуралд Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, ЗУХ-ийн дарга Ш.Шижир-Эрдэнэ, ШСХХ-ийн дарга Л.Ганбат, ҮХХ-ийн дарга М.Гантуяа, ШСХХ-ийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Тунгалагтуяа нар оролцлоо.
Уг хурлаар:
- 2020 онд Ерөнхий боловсролын 590 сургуулийн 12 дугаар ангийн 1146 бүлгийн 28567 сурагч төгсөнө.
- Монгол хэлбичгийн шалгалтад 2020 оны 28567 төгсөгч, өмнөх онуудад төгссөн 2043 шалгуулагч,
- Элсэлтийн ерөнхий шалгалтад 2020 оны 21216 төгсөгч, өмнөх онуудад төгссөн шалгуулагч 772 шалгуулагч бүртгүүлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл Эрдэнэт хотод 981 төгсөгчөөс 972 төгсөгч бүртгүүлж явц-99,1%, Хөвсгөл аймагт 1479 төгсөгчөөс 691 төгсөгч бүртгүүлж явц-46,7%-тай байгаа талаар танилцуулж, бүртгэлийг хугацаанд бүртгэж дуусгах чиглэл өглөө.
- Бүртгэл хариуцсан ажилтнуудад 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 18:00 цагт бүртгэл дуусахыг сануулан цаашид бүртгэлийн явцад анхаарах зүйлс болон хийгдэх ажлуудын талаар заавар, зөвөлгөө өгч асуултад хариуллаа.
- Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан help.eec.mn “Цахим зөвлөх” хуудсыг ажиллуулж эхэлсэн бөгөөд Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй 12 дугаар ангийн сурагчдад зориулан үүрэн холбооны оператор компаниуд үнэгүй дата өгөх боломжийн талаар судлахыг үүрэг болголоо.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ