Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnMN
UEE reference

UEE reference

7577 9498

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЛИЙГ LIVE-ЭЭР ХҮРГЭЛЭЭ

ecm.mnApril 7, 2020

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ё.Баатарбилэг, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үнэлгээний төвийн дарга Ж.Ган-Эрдэнэ нар Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллүүдийг live-ээр хүргэлээ.
Боловсролын үнэлгээний төвөөс хийж хэрэгжүүлж буй ажлын хүрээнд:

  1. Хорио, хөдөлгөөний хязгаарлалтын энэ хугацаанд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн бүх телевизүүдээр дамжуулан Элсэлтийн ерөнхий шалгалтын 2017, 2018, 2019 оны даалгавруудад шалгуулагчдын гүйцэтгэлийн түвшин, үр дүнд үндэслэн даалгаврыг хэрхэн гүйцэтгэх заавар, зөвлөгөөг мэргэжлийн багш нар Ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагчдад зориулан нийт 1540 минутын 77 цагийн хичээлийг тусгай хөтөлбөрийн дагуу бэлтгэн Теле хичээлийг зохион байгуулж Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлтгэж буй хүүхдүүд, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч Та бүхэнд хүргэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчдын даалгаварт зөвхөн 12 дугаар ангид судалсан хичээлийн агуулга ордоггүй тул суралцагчид 10, 11 дүгээр ангийн Теле хичээлийг үзэж өмнөх ангийн мэдлэгээ бататгах, сэргээн санах боломжтой. Мөн econtent.edu.mn сайтаас Теле хичээлүүдийг үнэгүй үзэх боломжийг нийгмийн хариуцлагын хүрээнд үүрэн холбооны компаниуд олгож, хамтран ажиллаж байна.
  2. 2020 оны 04 дүгээр сарын 03-наас 12 дугаар ангийн хүүхэд бүрт Элсэлтийн ерөнхий шалгалтын дүрэм журамтай холбоотой гарын авлагыг хүргэнэ. Энэхүү гарын авлагад шалгуулагчдад шаардлагатай бүхий л мэдээллийг нэгтгэн оруулсан. Гарын авлагыг DVD дагалдах бөгөөд DVD-нд дараах мэдээлэл багтаж байна:
  • Теле хичээл
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан хичээл
  • Видео танилцуулга, зөвлөмж мэдээлэл
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын дүрэм, журам
  • Боловсролын үнэлгээний төвийн даалгаврын нээлттэй сан
  1. 2020 оны 03 дугаар сарын 23-ны Даваа гарагаас Элсэлтийн ерөнхий шалгалтын “LIVE” хичээлүүдийг суралцагчдад хүргэж эхэлсэн. Өдөр бүрийн 11:00, 15:00 цагаас тус бүр 1 хичээл явж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 20 хичээл суралцагчдад хүрээд байна. Өдөрт 2000-10000 суралцагч “LIVE” хичээлийг хүлээн авч үзэж байна.
  2. “Цахим зөвлөх” портал сайт ажиллаж эхэллээ. Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой бүхий л мэдээллүүд нэг дор байршуулсан help.eec.mn  сайтыг Боловсролын үнэлгээний төвөөс ажиллуулж, суралцагчдын асуусан асуултад хариулт өгч, зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байна.
  3. Элсэгч сонины 4 дугаарыг бэлтгэж сурагчдад хүргэнэ. 2020 оны 04 дүгээр сарын 15-наас эхлэн “Элсэгчийн сонин”-ыг сард 2 дугаар гаргаж, 12 дугаар ангийн хүүхэд бүрт хүргэхээр бэлтгэж байна. Ингэснээр хүүхэд бүрт шаардлагатай зөвлөгөө, мэдээллүүд цаг алдалгүй хүрэх нэг боломж нээгдэх юм.
  4. 2020 оны 04 сарын 13-наас эхлэн 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдийн даалгавар бүрийн гүйцэтгэх Цахим давтлага хичээлийг www.eec.mn цахим хуудсаар дамжуулан хүргэхээр бэлтгэж байна.

 
Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.
МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд зохион байгуулна.
 

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ