Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnMN
UEE reference

UEE reference

7577 9498

Төлбөр төлөх заавар

ecm.mnApril 8, 2020

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn  цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.
Шалгуулагч нь дараах зүйлсийг сайтар анхаарч хичээл сонголт хийн төлбөрөө төлнө. Үүнд:

  • Та их, дээд сургуулийн бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллийг Монголын их, дээд сургуулиудын консорциум / http://www.cmuc.edu.mn// -аас лавлан эцэг эх, багш нартайгаа сайтар зөвлөлдөх;
  • ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулна;
  • Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлийг нэмж болно. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй.

Шалгуулагч хичээл сонголтоо хийсний дараа төлбөрийн хураамжтай танилцаж  төлбөрийг төлнө.

  • ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудасны хураамж 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна;
  • Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн карт ашиглан төлбөрөө шилжүүлэх боломжтой. Монгол банкны “Төлбөрийн картын хураамж”-ийн 9.2.5-д шимтгэл хураамж 300 төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө.

САНАМЖ: ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохдоо төрийн үйлчилгээний төлбөр хүлээн авсан шимтгэлийг хасаж тооцно. Бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй ба бусдад шилжүүлэн тооцохгүй.
Шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй картаар төлөх боломжтой. Тухайн карт зөвхөн бүртгүүлэгчийнх байх шаардлагагүй ба эцэг эх, багш, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй ашиглах боломжтой интернет гүйлгээ хийх эрх бүхий карт байх ёстой.
Та төлбөрөө төлөхийн тулд дараах алхмуудыг дарааллын дагуу хийж гүйцэтгээрэй. Үүнд:

  1. Картын дугаар /16 оронтой тоог шивж оруулах/;
  2. Картын хүчинтэй хугацаа;
  3. Карт эзэмшигчийн нэр /товгор үсэгтэй нэрийг зөв шивж оруулах/;
  4. CVV код /картын ард талд байрлах 3 оронтой тоо/;
  5. E-PIN код /Гүйлгээ хийх 4 оронтой интернет кодоо оруулна. Кодыг тухайн банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинаас эсвэл салбарын теллерээс авсан байх шаардлагатай/;
  6. Гүйлгээ хийх товчийг дарах /Гүйлгээ хийх Е-ПИН кодоо оруулснаар төлбөр төлөгдөнө/.

САНАМЖ: Та картын мэдээлэл болон E-PIN  код оруулсан бол “БҮРТГЭЛИЙН ХУУДАС” гарч иртэл ямар нэг үйлдэл хийхгүйгээр түр хүлээнэ үү. Гүйлгээ хийх товчлуур дарсны дараа Монгол банкны систем нь боловсруулалт хийж дунджаар 10-15 секунд болох тул дахин гүйлгээ хийхгүй байхыг анхаарна уу. Гүйлгээ хийгдэж дуусахаас өмнө ямар нэг үйлдэл хийснээр гүйлгээ хийгдсэн ч хичээл сонгогдохгүй байх магадлалтай. Энэ тохиолдолд та “ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ”-ээ шалгаарай. Гүйлгээ хийх интернет эрхгүй эсвэл таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд төлбөр төлөлт амжилтгүй болохыг анхаараарай.
Qpay үйлчилгээг ашиглан төлбөр төлөх бол компьютерт татан суулгасан Аппликейшн дээрх Qpay цонхыг нээн QR кодыг уншуулж төлбөрөө төлж болно.
Шалгуулагч нь төлбөрийн гүйлгээг давхардуулж төлсөн бол бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд хандаж дараах бичиг баримтыг бүрдүүлж авчирч өгнө. Үүнд:

  1. Шалгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар;
  2. Карт эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар;
  3. Гүйлгээ хийсэн банкны баталгаажуулсан  тамгатай хуулга;
  4. Өргөдөл /гараар бичсэн байх/.

Өргөдөлд төлбөрийн давхардсан гүйлгээ буцаан олгох дансны дугаар, холбоо барих утасны дугаарыг заавал бичих шаардлагатай. Хөдөө орон нутгийн шалгуулагчид өргөдлийг Боловсрол соёл урлагийн газрын Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хариуцсан мэргэжилтэнд өгнө. Төлбөрийн буцаалт хийхэд үүсэх банк хоорондын гүйлгээний шимтгэлийн хураамжийг шалгуулагч хариуцна.
Төлбөр төлөгдснөөр таны бүртгэл баталгаажих болно.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВИЙН ХАЯГ: УБ, БЗД 6-Р ХОРОО, ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ, БАГШИЙН ДЭЭДИЙН АРСЛАНТАЙ ГҮҮРНЫ ЗАМЫН УРД “ОЮУНЫ УНДРАА ГРУПП”-ЫН БАЙР.