Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnMN
UEE reference

UEE reference

7577 9498

“ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН ДААЛГАВАР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО

ecm.mnNovember 16, 2018

Боловсролын үнэлгээний төв нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 14-ны өдрүүдэд Өмнөговь аймагт “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сургалтыг ЕБС-ийн багш нарт зохион байгууллаа.
“Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сэдэвт сургалтад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй  ЕБС-ийн 59 математик, байгалийн ухааны багш, сургалтын менежерүүд хамрагдлаа. Сургалт нь лекц болон дадлага ажил гэсэн холимог хэлбэрээр зохион байгуулагдлаа. Нийт 3 хоногийн хугацаанд үр дүнд суурилсан үнэлгээ, блупринт боловсруулах, түүний ач холбогдол, даалгаварт хөтөлбөрийн агуулга талаас хэрхэн шинжилгээ хийх, эцсийн үнэлгээний даалгавар, үнэлгээний шалгуур, хариултын хувилбар боловсруулах, суралцагчдын гүйцэтгэлд тулгуурлан даалгаварт шинжилгээ хийх арга, аргачлалын талаарх сургалтыг багш нарт зохион байгуулсан юм.