Боловсролын үнэлгээний төвөөс “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сургалт – семинарыг 2018 оны 11-р сарын 01-нээс 2018 оны 11-р сарын 02-ны хооронд Хэнтий аймагт зохион байгуулна. Уг сургалт нь аймгийн БСУГ-ын мэргэжилтэн, ЕБС-ийн сургалтын менежер, багш нарын үнэлгээний онол, арга зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой юм.