Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnMN
UEE reference

UEE reference

7577 9498

“ДАРХАНЫ ИРЭЭДҮЙН ЭЗЭД” ОЛИМПИАД БОЛНО

ecm.mnNovember 1, 2018

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар Боловсролын үнэлгээний төвөөс “Дарханы Ирээдүйн Эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадыг 2018 оны 11-р сарын 18-нд Дархан-Уул аймагт зохион байгуулна. Уг олимпиад нь ЕБС-ийн төгсөх XII ангийн суралцагчдын цаашид суралцах хүсэл сонирхлыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулахад зорилготой юм.
Олимпиадад Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн суралцагчдаас сургууль тус бүр ЗАН-тэй хамтран Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар зөвхөн 6 шилдэг суралцагчийг сонгон оролцуулна. Олимпиадад оролцох суралцагчийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18.00 цаг хүртэл Боловсролын үнэлгээний төвийн olimpiad.eec.mn сайтаар бүртгэнэ.
“Дарханы Ирээдүйн Эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадын дүнг шалгуулагчийн нүдэн дээр шууд засч танилцуулна.