Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnMN
UEE reference

UEE reference

7577 9498

“ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН ДААЛГАВАР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЛОО

ecm.mnNovember 6, 2018

Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд Дундговь аймагт 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад тус аймгийн ЕБС-ийн нийт 50 гаруй математик, байгалийн ухааны багш, сургалтын менежерүүд оролцлоо. Сургалт нь лекц болон дадлага ажлыг хослуулсан холимог хэлбэрээр явагдсан бөгөөд үр дүнд суурилсан үнэлгээний талаар болон эцсийн үнэлгээний даалгавар, үнэлгээний шалгуур хэрхэн боловсруулах, суралцагчдын гүйцэтгэлд тулгуурлан даалгаварт шинжилгээ хийх арга, аргачлалын талаар зохион байгуулсан юм.