Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnMN
UEE reference

UEE reference

7577 9498

БАГШИЙН ЛОКАЛ ПРОГРАМ

ecm.mnOctober 16, 2018

Боловсролын Үнэлгээний Төв 2015 онд Сургуулийн өмнөх насны хүүхэд бүрийн хөгжлийн гарааны болон ахиц амжилтыг тодорхойлох, багшийн ажлыг хөнгөвчлөх, цаасны ажлыг багасгах, багшийг чадваржуулах зорилгоор SUB2015 багшийн програмыг боловсруулан дөрөв дэх жилдээ үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байна. Програмыг багш компьютерт хэрхэн суулгах, яаж ашиглах зааврын талаарх мэдээлэл хүргэхийн тулд Боловсролын үнэлгээний төвөөсwww.sub.eec.mn сайтыг ажиллуулж байгаа билээ. Судалгаагаар тус програмыг өнөөдрийн байдлаар 7101 хүн татаж авч ашиглаж байна. 2017-2018 оны хичээлийн жилд БҮТөв SUB2015 програмын хэрэгжилт болон цаашид хэрхэн боловсронгуй болгох талаар судалгааг үндэсний хэмжээнд зохион байгуулж үр дүнг боловсруулан 2018-2019 оны хичээлийн жилд програмыг онлайн болгон шинэчлэн, сайжруулахаар ажиллаж байна.
http://sub.eec.mn/