Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnMN
UEE reference

UEE reference

7577 9498

“БҮХ НИЙТИЙН ҮНЭЛГЭЭ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

ecm.mnSeptember 6, 2018

Боловсролын үнэлгээний төв нь Ази – Номхон далайн бүс нутгийн Боловсролын чанарын сүлжээ болон АНУ-ын Брукингсийн Институттэй хамтран ХХI зууны чадвар эзэмшүүлэх зорилготой “Бүх нийтийн үнэлгээ” олон улсын төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү төсөлд Монгол улс, Камбожийн Вант улс, Бүгд найрамдах ардчилсан Балба улс хамрагдсан бөгөөд улс бүрээс 4 сургууль сонгогдож байгаа юм. Монгол улсаас Чингэлтэй дүүргийн 5-р сургууль, Сүхбаатар дүүргийн “Шинэ үе” сургууль, Дундговь аймгийн “Эрдмийн далай” сургууль, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургууль тус тус сонгогдсон байна.

Уг төслийн зорилтот бүлэг нь ЕБС-ийн 5-р анги бөгөөд дээрх сонгогдсон сургуулиудын 5-р ангийн 12 багш 2018 оны 09-р сарын 05-06-ний өдрүүдэд төслийн эхний сургалтдаа амжилттай оролцож байна. Төслийн сургагч багшаар Австралийн судалгааны хүрээлэнгийн сургагч доктор Клейр Скаулар, АНУ-ын Брукингсийн Институтаас зөвлөх доктор Алвин Виста нар ажиллаж байна.
“Бүх нийтийн үнэлгээ” олон улсын төслийн дараагийн сургалт нь 2018 оны 10-р сарын 8-12-ны өдрүүдэд Монгол улсад болох ба АНУ, Австрали, Камбож, Балба улсын төлөөллүүд оролцоно.