Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnMN
UEE reference

UEE reference

7577 9498

СТАТИСТИК ТАЙЛАНГИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧИД

ecm.mnOctober 4, 2018

ЭЕШ-ын статистик тайлангийн систем нь Боловсролын сургалт, эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, багш болон судлаачид шалгалтын үр дүнд тулгуурлан сургалтын чанар, нөхцөл байдлаа тодорхойлох улмаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, харьцуулсан судалгаа хийх, түүнчлэн шалгалтын даалгаврыг хичээл тус бүрээр агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг, танин мэдэхүйн түвшнээр харьцуулж шинжлэхээс гадна даалгаврын гүйцэтгэл, хариултын шинжилгээг улс, аймаг/дүүрэг, сургууль, анги бүлэг бүрээр харах боломжтойгоороо давуу талтай юм. ЭЕШ-ын статистик тайлангийн системд  БСШУСЯ, БҮТ, БМДИ, БХ, НБГ, БСУГ, БХ, ЕБС-ийн удирдах ажилтан, багш, судлаачид БҮТ-өөс авсан нэвтрэх эрхийг ашиглан нэвтрэх боломжтой.
Та манай тайлангийн системтэй холбоотой санал хүсэлтээ info@eec.mn цахим хаяг болон 7011 9498, 7577 9498 утсанд холбогдож өгнө үү.