Суудлын хуваариа 2023 оны 12 дугаар сарын 1-ээс эхлэн хэвлэж авах боломжтой. 2023-11-17 /Нийтлэсэнeec.mn / 2226 2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д хамрагдахаар бүртгүүлсэн шалгуулагчид суудлын хуваариа 2023 оны 12 дугаар сарын 1-ээс эхлэн хэвлэж авах боломжтой. Шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан нэвтэрч, хэвлэн авах юм. ЭЕШ 2023 оны 12 дугаар сарын 07-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. Тухайн өдөр түүх, англи хэлний шалгалт мөн зохион байгуулагдана. Та бүхэнд амжилт хүсье. Share Post Бүртгэлийн хугацаанд 5645 шалг... PISA_2022 ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНИ...