БСШУЯ-ны сайдын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 392 дугаар тушаалаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдон боловсролын чанарт үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх үүрэгтэй хоёр хүний орон тоотой байгуулагдаж байсан бол өнөөдөр 4 хэлтэс, 38 албан хаагчтай мэргэжлийн байгууллага болон өргөжин тэлж, үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.