Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Монгол Улсын Их сургууль хамтран 9 дэх жилдээ “Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл арга зам” эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 03 сарын 10-11ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус хурлын үндсэн илтгэлд Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир: Сургуулийн орчин бол хаалганаасаа эхлээд хүүхдийн эрх, хүний эрх , хүүхдийн сурч боловсрох тав тух, эрүүл мэнд, сэтгэл зүй гэх мэт асуудлыг бүхий л талаар нь ханган ажилладаг болохын тулд бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна хэмээн дурдлаа.
БҮТ-ийн захирал Л.Ганбатын “Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд тулгуурлан сургалтын байгууллагын менежментэд тулгамдсан зарим асуудлыг тодорхойлох нь” гэсэн үндсэн илтгэлийг мэдээлэл технологийн мэргэжилтэн Д.Цэцэгдэлгэр танилцуулж. Үндэсний хэмжээнд үнэлгээний гол ач холбогдол нь үнэлгээний үр дүнд анализ, шинжилгээ хийх, үр дүнд суурилсан боловсролын бодлого боловсруулахад оршино. Мөн боловсролын байгууллагуудын оролцоо, мэдээлэл, өгөгдлийн хүртээмжийг нээлттэй болгож олон судлаачийн хэрэглээнд оруулах, боломж бүрдүүлэх хэрэгцээ байна гэж онцлон дурдсан байна.
БҮТ-ийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамцын “ЕБС-ийн сурагчдын асуудал шийдвэрлэх чадварын хэмжилт, даалгаврын шинжилгээ” гэсэн үндсэн илтгэлийг мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Ану танилцуулж. 2022-2023 оны хичээлийн жилд хийгдсэн чанарын үнэлгээний үр дүнд хийсэн даалгаврын шинжилгээнд зарим хүчин зүйлийн хэмжилтийн загвар, тохирцыг судлах талаар дурдсан бол даалгаврын сангийн 13 мэргэжилтэн МУИС-ийн ШУС-ийн багш, доктор Д. Түмэнбаяр, А. Амарзаяа нартай хамтран нийт 5 эрдэм шинжилгээний өгүүлэл хэлэлцүүлсэн байна. Үүнд: Д.Түмэнбаяр /МУИС/, А.Амарзаяа /МУИС/, А.Даваадулам /БҮТ/, Л.Бат-Оргил /БҮТ/ Т.Отгон-Эрдэнэ /БҮТ/ нарын хамтарсан “ЕБС-ийн багшийн ажлын байран дахь сэтгэл ханамж, сургалт, хичээлтэй холбоотой зарим хүчин зүйлсийн хэмжилтийн загвар, тохирцын шинжилгээ”, Д.Түмэнбаяр /МУИС/, А.Амарзаяа /МУИС/, А.Ганчимэг /БҮТ/, Б.Ган-эрдэнэ /БҮТ/ нарын хамтарсан “ЕБС-ийн сурагчдад мэдрэгдэж буй эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлэх хандлага, сурагчдыг хичээл, сургалтад хандах хандлагатай холбоотой зарим хүчин зүйлсийн хэмжилтийн загвар, тохирцын шинжилгээ”, А.Амарзаяа /МУИС/, Д.Түмэнбаяр /МУИС/, Б.Жаргал /БҮТ/, Э.Алтантулга /БҮТ/, М.Өсөхбаяр /БҮТ/ нарын хамтарсан “ЕБС-ийн удирдлага, бодлого төлөвлөлт, манлайлалтай холбоотой зарим хүчин зүйлсийн хэмжилтийн загвар, тохирцын шинжилгээ”, А.Амарзаяа /МУИС/, Д.Түмэнбаяр /МУИС/, М.Бямбасүрэн /БҮТ/, У.Ууганцэцэг /БҮТ/ нарын хамтарсан “ЕБС-ийн сурагчдын асуудал шийдвэрлэх чадвар ба зарим хүчин зүйл хоорондын хамаарлын шинжилгээ” гэсэн өгүүллүүд хэлэлцүүлэгдлээ.
Мөн БҮТ-ийн мэдээллийн технологи, үндэсний болон олон улсын үнэлгээний хэлтсийн мэргэжилтнүүд судалгаагаа танилцуулан эрдэм шинжилгээний өгүүлэл хэлэлцүүлэв. Үүнд: ҮБОУҮХ-ийн ахлах мэргэжилтэн Э.Оюунчимэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмших харилцаатай холбоотой Монгол Улсын бодлогын болон эрхзүйн баримт бичгийн судалгаа” гэсэн өгүүллийн хэлэлцүүллээ.
Боловсролын тулгамдсан асуудлын талаар зөв зүйтэй асуудал дэвшүүлэн илтгэл хэлэлцүүлсэн мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, багш нартаа талархал илэрхийлье.