🗓 2023 онд зохион байгуулагдах багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний арга хэрэгслийг сайжруулах чиглэлээр Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвтэй хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монголын боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Орон нутгийн боловсролын газар, хэлтэс, Ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтан, багш нарын төлөөллийг хамруулан зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлгийн хүрээнд:
📍Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлсэн асуулгын үр дүнтэй танилцаж асуулт тус бүрээр дүн шинжилгээ хийх;
📍Үр дүнд үндэслэн асуулт тус бүрээр ярилцан, сайжруулах чиглэлийг тодорхойлж хэлэлцэх;
📍Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд оролцогчдоос авах асуулгын эхний сайжруулсан хувилбарыг боловсрууллаа.
📌Цаашид 2 – 3 удаагийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж асуулгыг улам боловсронгуй болгохоор төлөвлөж байна.
Зохион байгуулагч: 🔖Боловсрол, шинжлэх ухааны яам, 📈Боловсролын үнэлгээний төв.