✅ 2023 оны Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2023 оны 02-р сарын 06-ны 09:00 цагт эхэлж, 2023 оны 03-р сарын 31-ний өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.
📌Монгол хэл бичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүй болно.
📌Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай.