УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар Боловсролын үнэлгээний төвөөс “Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадыг ирэх гуравдугаар сарын 5-нд зохион байгуулах гэж байна. Тус олимпиад нь ЕБС-ийн төгсөх ангийн суралцагчдын цаашид суралцах хүсэл сонирхлыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулах зорилготой юм. Байгалийн ухааны нэгдмэл агуулгад математик, физик, хими, биологи, газар зүйн хичээлүүд багтах бөгөөд эдгээр хичээлүүдээс олимпиадын даалгавар бүрдэнэ.
Олимпиадад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн суралцагчдаас сургууль тус бүр ЗАН-тэй хамтран Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар зөвхөн 1 шилдэг суралцагчийг сонгон оролцуулна. Суралцагчийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18.00 цаг хүртэл Боловсролын үнэлгээний төвийн olympiad.eec.mn хаягаар тухайн сургуулийн сургалтын менежер бүртгэх юм.
“Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад гуравдугаар сарын 05-ны өдөр 09:00 цагт “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн спорт зааланд болно.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯРЫН САНААЧИЛГААР ЗОХИОГДОЖ БУЙ “ИРЭЭДҮЙН ЭЗЭД” БАЙГАЛИЙН УХААНЫ НЭГДМЭЛ АГУУЛГЫН АНХДУГААР
ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ
НЭГ. Зорилго
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх XII ангийн суралцагчдын цаашид суралцах хүсэл сонирхолыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулахад оршино.
ХОЁР. Хамрах хүрээ
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн суралцагчдаас сургууль тус бүр ЗАН-тэй хамтран Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар зөвхөн 1 шилдэг суралцагчийг сонгон оролцуулна.
ГУРАВ. Олимпиадын агуулга
- Байгалийн ухааны нэгдмэл агуулгад: математик, физик, хими, биологи, газар зүйн судлагдахууны агуулга хамрагдана.
ДӨРӨВ. Бүртгэлийн хугацаа
- Олимпиадад оролцогч суралцагчийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18.00 цаг хүртэл Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn хаягаар тухайн сургуулийн сургалтын менежер өөрөө бүртгэнэ.
- 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр суудлын хуваарийг хийнэ.
- 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр техникийн зөвлөгөөн дээр олимпиадад оролцох суралцагчдын суудлын хуваарь бүхий МАНДАТ-ыг тараана.
ТАВ. Зохион байгуулах хугацаа
Хэзээ: – 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 0900 цагт эхэлнэ
/Жич: Сурагчид 30 минутын өмнө суудлаа эзэлсэн байна./
Хаана: “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн спорт зааланд
Хаяг: БЗД, 26 хороо, Хүннү гудамж, Дүнжингарав худалдааны төвийн замын эсрэг
талд
ЗУРГАА. Техникийн зөвлөгөөн
Олимпиадад оролцогчдод мэдээлэл хүргэх зорилготой техникийн зөвлөгөөнд сургууль тус бүрээс 1 сургалтын менежер оролцоно. Техникийн зөвлөгөөн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 202 тоотод 1100 цагаас эхлэнэ.
ДОЛОО. Засах, үнэлэх үйл ажиллагаа
Байгалийн ухааны нэгдмэл агуулга бүхий олимпиад явагдаж дууссаны дараа материалыг шууд засаж, дүн оноог ил тод суралцагчдад мэдээлнэ.
НАЙМ. Шагналын сан
Суралцагчдыг авсан оноогоор эрэмбэлж I – III байр эзлүүлэн жагсаана. Мөн тэргүүний ЗАН -ийг шалгаруулна. Үүнд:
- Шилдэг СУРАЛЦАГЧ – Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар дараах байрыг тодруулан шагнаж урамшуулна.
- I байр – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- II байр – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- III байр – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- Шилдэг ЗАН – Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар шилдэг ЗАН-ийг тодруулна. Эхний байруудад шалгарсан суралцагчийн амжилтад үндэслэн сургуулийн заах аргын нэгдлийг тодруулан шагнаж урамшуулна.
- I байр – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- II байр – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- III байр – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
БСШУСЯ-НЫ ДЭРГЭДЭХ
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ