📖📖📖БШУ-ны сайдын 2021 оны 10 дугаар сарын 06 –ны өдрийн А/347 дугаар тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан.
📘📘📘Энэхүү журам нь улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэхэд мөрдлөг болгоно.
Үүнд,
👇👇👇
➡️Кембрижийн IGCSE, O, AS, A
➡️IB-International Baccalaureate
➡️AP-Advanced Placement
➡️TOEFL /IBT/
➡️IELTS
➡️SAT
Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.
🧑💻👨💻ЦАХИМ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ
Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн ЭЕШ эхлэхээс хамгийн багадаа 14 хоногийн өмнө https://www.eec.mn/ цахим хаягаар ирүүлнэ.
✅Хүсэлт ирүүлэхэд суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд,
➡️Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
➡️Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
➡️ Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар
➡️Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
➡️ Суралцаж буй сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/
❗️❗️❗️Дүн, оноо дүйцүүлэх хүсэлтэй оюутан, суралцагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын 1.3, БШУ-ны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын 2.2-т заасны дагуу МХБШ-д заавал хамрагдаж, босго онооны болзол хангасан байна.
📨📨📨Боловсролын Үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж, хариуг хүсэлт ирүүлсэн https://www.eec.mn/ цахим хаягаар мэдэгдэнэ.