2020 оны 12 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, “А plus” компани хамтран цахим сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтнүүд, Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер зэрэг 2200 гаруй хүн хамрагдан оролцож байна.
Сургалтын зорилго бол Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжиж буй сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, сурагчдын мэдлэг, чадварыг бодитой үнэлэх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, түүнд дүн шинжилгээ хийх, үр дүнд суурилсан үйл ажиллагааг төлөвлөх, багшлахуй болон суралцахуйд чиглэсэн шийдвэр гаргах арга зүйд суралцуулах юм.
Цахим сургалтыг нээж Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ нар үг хэллээ.
Боловсролын үнэлгээний төвийн ШСХХ-ийн дарга Л.Ганбат болон бусад мэргэжилтнүүд дараах сэдвүүдээр сургалтыг хүргэж байна. Үүнд:
- Боловсролын үнэлгээний олон улсын чиг хандлага
- ЕБС-ийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур
- Статистик тайлангийн программын танилцуулга, хэрэглээ, ач холбогдол
- Нөхцөл байдал /асуудал/-д шинжилгээ хийх арга зүй
- Блюпринт боловсруулах арга зүй, тавигдах шаардлага
- Даалгавар боловсруулах арга зүй, тавигдах шаардлага
- Сонгох хариулттай даалгавар боловсруулах арга зүй
- Нээлттэй даалгавар боловсруулах арга зүй
- Даалгаварт суурилсан шинжилгээ хийх арга зүй
- Үр дүнд суурилсан хичээлийн арга зүйг сайжруулах /шинэ санаа боловсруулах/