Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7577 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7011 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог тогтоолоо

eec.mn2022-03-03
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшиг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 🔎 400 байхаар тогтоолоо.
📌 Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна. Шалгалтыг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулна.
📌 Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар 2022 оны 03 дугаар сарын 14-ний 🕕 18:00 цаг хүртэл явагдана. Энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ сонгож бүртгүүлнэ.
📌 Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.