Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж буй өмнөх оны шалгуулагч /2022 оноос өмнө ЕБС төгссөн болон МСҮТ төгссөн/-д шалгалт өгөх аймаг /хот/-аа өөрөө сонгож бүртгүүлнэ. Харин энэ оны шалгуулагч /2022 онд ЕБС төгсөх/-д тухайн төгсөж буй сургуулийн харьяалагдах аймаг /хот/-д шалгалт өгнө.
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2022 оны 04-р сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Та шалгалтад https://eyesh.eec.mn/ цахим хаягаар бүртгүүлээрэй.