Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“Хичээл сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг хэрэглэх арга зүй, аргачлалыг таниулах” сургагч багш бэлтгэх вакум сургалт боллоо

eec.mn2021-12-21
Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” төслийн санхүүжилтээр БШУЯ, БҮТ-өөс “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур, зөвлөмжийг танилцуулах, шалгуурыг оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээнд хэрэглэх арга зүй, аргачлалыг таниулах” сургагч багш бэлтгэх вакум сургалтыг 2021 оны 12-р сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад аймаг, нийслэлийн боловсролын газрын бага, математик, монгол хэл, гадаад хэл, түүх, нийгэм судлал хичээл хариуцсан арга зүйч нийт 150 хүн оролцлоо.
Сургалтын үр дүнд:
✅ ЕБС-ийн суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур, түүний бүтэц, аргачлал, ач холбогдлыг ойлгоно.
✅ ЕБС-ийн суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээнд бүтээлчээр хэрэглэх арга зүй, аргачлалд суралцсан байна.
✅ Шалгуурт суурилсан үнэлгээний даалгавар боловсруулах арга зүйд суралцсан байна.
✅Үнэлгээний мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт, санал зөвлөмж боловсруулах арга зүй, аргачлалд суралцсан байна.