Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

Мэргэжлээ зөв сонгосон уу?

eec.mn2020-12-09

   Ирээдүйн мэргэжил нь Таны амьдралын чухал сонголт учир Монголын их, дээд сургуулийн консорциум, МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, СЭЗИС, ДХИС зэрэг сургуулиудын албан ёсны цахим хаягаар нэвтэрч тухайн сургуулийн танилцуулга, оюутан элсүүлэх журам, мэргэжлийн хөтөлбөр, сонгосон хөтөлбөрийн дагуу ямар хичээлээр шалгалт өгөх зэрэг мэдээллийг сайтар судлан харьцуулалт хийн сонголтоо оновчтой хийх шаардлагатай.

    Их, дээд сургуульд элсэхийн тулд заавал Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх ёстой. Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулна. Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлийг нэмж болно. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй гэж заасан байдаг тул Та өөрийн сонгосон мэргэжлийн хөтөлбөрийн дагуу хичээл сонголтоо хийн шалгалтад бэлтгэх юм. Шалгуулагч шалгалтын дараа харамсахгүй тулд маш хариуцлагатайгаар бэлтгэж шалгалтаа өгөх нь Таны ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх болно.

Сурагч та өөрийн сонгосон мэргэжилдээ итгэл төгс байна уу?  http://hutulbur.num.edu.mn/publ/php/program_choice_quiz.php холбоосоор нэвтэрч мэргэжлийн чиг баримжаа олгох сорилыг сонирхоорой.

Сурагч та мэргэжлээ зөв сонгосон уу? https://www.youtube.com/watch?v=Rxb8WFfVbF8