Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ЦАХИМ ЗӨВЛӨХ ХУУДАС АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

eec.mn2020-03-31

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан help.eec.mn “Цахим зөвлөх”  хуудсыг ажиллуулж эхэллээ.

Та тус цахим зөвлөх хуудсанд хандсанаар:

  • Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан теле зөвлөмж хичээлүүд үзэх;
  • 12 дугаар ангийн сурагчдад зориулсан цахим хичээлүүд үзэх;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын журам, бусад заавар зөвлөмжүүдтэй танилцах;
  • Түгээмэл асуулт хариулт хэсгээс өөрт тулгамдаж буй асуултад хариулт авах;
  • 2018, 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын 11 хичээлийн жишиг даалгаварууд (түлхүүр үгтэй)-ыг ашиглан мэдлэг чадвараа сорих;
  • Цаг үеийн мэдээ мэдээллийг нэг дороос цаг алдалгүй авах  боломжтой юм.

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ