Дэлхийн бүхий л амжилтад хүрсэн, хүрэх гэж буй хүмүүс өнөөдөр зорилгоо тодорхойлж байна. Бид ажил мэргэжил, эрүүл мэнд, амьдралынхаа бүхий л хэсэгт зорилгоо тодорхойлдог. Мэргэжилтнүүд зорилго тодорхойлохыг хүрэхийг хүсэж буй зорилт зорилгыг сонгох үйлдэл гэж тайлбарладаг. Зорилгоо тодорхой болгох нь амжилтад хүрэх хамгийн том алхам юм. Иймээс бид та бүхэнд зорилгоо хэрхэн тодорхойлох алхмуудыг танилцуулж байна.
12-р ангийн сурагчдад зориулан БҮТ-ийн фэйсбүүк пэйж хуудасны чатаар мэргэжлийн сэтгэл зүйчид “Чатбокс” сэтгэл зүйн зөвлөгөөг өдөр бүр 10:00-22:00 цагийн хооронд өгч ажиллаж байна. Тус үйл ажиллагааг БШУЯ-ны санаачилгаар БОАЖЯ, ШХА-ын хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслөөс дэмжин санхүүжүүлж байна.