“Ковид-19” халдварт цар тахлын үед ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зөвлөгөө өгөх “Чатбокс” үйлчилгээ 2021 оны 5 дугаар сарын 24-нд эхэлсэн билээ.
2021 оны 6-р сарын 1-ний байдлаар “Чатбокс” сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд нийт давхардсан тоогоор 248 хүн холбогдсоны 239 нь хүүхдүүд байна. Үүнээс Чатбоксоор сэтгэл зүйн зөвлөгөө авсан 173 үйлчлүүлэгчийн 67% нь шалгалтын айдас, түгшүүрийн улмаас зөвлөгөө авчээ.
БҮТ-ийн чатботоор мэргэжлийн сэтгэл зүйчид өдөр бүр 10:00-22:00 цагийн хооронд зөвлөгөө өгч байна.
“Чатбокс” үйлчилгээ 2021 оны 6 дугаар сарын 24 хүртэл үргэлжилнэ. Тус үйл ажиллагааг БШУЯ-ны санаачилгаар БОАЖЯ, ШХА-ын хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслөөс дэмжин санхүүжүүлж байна.