Хонконгийн Боловсролын газар Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулахаар тов гаргасан боловч цар тахлын улмаас хойшлогдон 2020 оны 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Шалгуулагчид маск зүүж, биеийн халуунаа шалгуулан, эрүүл мэндийн мэдүүлэг бөглөж, 1.8 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж шалгалтаа өгчээ.
Ерөнхий боловсролын сургуулиудад байрлах 350 шалгалтын байрнаас 51 нь дүрслэх урлагийн бичгийн шалгалтыг зохион байгуулсан.
Шалгалтын явцад хяналт тавьсан эрх бүхий байгууллагын мэдээлж буйгаар шалгалтад орохоор бүртгүүлсэн 52000 шалгуулагчаас өвчтэй болон шалгалтын өдөр Хонконгт байгаагүй, Хонконгийн их сургуульд элсэн орохгүй гэсэн шалтгаанаар 298 шалгуулагч шалгалтаа өгөөгүй байна. Халуунтай байсан 6 шалгуулагчийн 5 шалгуулагч нь шалгалтын байранд огт ирээгүй бол 1 шалгуулагчыг шалгалтын байранд нэвтрүүлээгүй буцаасан байна.
Эх сурвалж: