СӨБ-ын эрхлэгч, арга зүйч, багш нарыг сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чадваржуулах, зөвлөн туслах, хүүхэд бүрийн хөгжлийн ахицын үнэлгээг бодитой хийх арга зүйд сургах сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгууллаа. Сургалтад төрийн болон төрийн бус цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний нийт 57 эрхлэгч, арга зүйч, багш нар хамрагдав.
Уг сургалт нь цэцэрлэгүүд үзэл баримтлалаа боловсруулах, сайжруулах, сургалтын хөтөлбөрийг хэрхэн боловсруулах, дадлага ажил хийх, сургалтын агуулга, арга зүйд анхаарах зүйлс, багш ажиглах чадвараа сайжруулах, хүүхэд бүрийг оношлох, үнэлгээ болон улсын дундаж тогтооход анхаарах зүйлс, хүүхдийн үнэлгээний мэдээллийг бүлэг тус бүрээр болон цэцэрлэгийн хэмжээнд нэгтгэн дүгнэх зэрэг чиглэлээр амжилттай явагдаж дууслаа.