БҮТ-ийн захирлын 2015 оны 02 сарын 06 ны өдрийн А/15-р тушаалын дагуу ЭЕШ-ын журмын 2.1-т зааснаар Монгол хэл бичгийн шалгалтад орох өмнөх онд төгссөн шалгуулагчдын бүртгэл Улаанбаатар хотын цагаар 2015 оны 02 дугаар сарын 09-ны 09:00 цагт эхэлж , 2015 оны 03 дугаар сарын 09-ны 18:00 цагт дуусна. Хугацаа цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно.
Шалгуулагч нь Монго хэл бичгийн шалгалтад 400 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд ЭЕШ-д орох эрхтэй . Монгол хэл бичгийн шалгалтад 400-аас доош оноо авсан шалгуулагчид дахин Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдана. /Дахин шалгалтад 400-аас дээш оноо авсан буюу эхний шалгалтад хамрагдаагүй шалгуулагчид орохгүй/