Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс хуульчийн ажлын байрны албан тушаалд өрсөлдөх ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад орох иргэн нь ХУУЛЬЧИЙН ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.
1. Ажлын байранд тавигдах шаардлага | 1.1.Ерөнхий шаардлага: | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай | |
Боловсрол | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй | ||||
Мэргэжил | Хуульч | ||||
Мэргэшил | Иргэний эрх зүйгээр мэргэшсэн | ||||
Туршлага | Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх | Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх | |||
Ур чадвар | -Харилцааны ур чадвар сайтай -Гэрээ хэлцэл, бичиг баримт боловсруулах өндөр чадвартай -Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй -Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг ашиглаж чаддаг |
Хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах чадвартай байх. | |||
1.2.Тусгай шаардлага: | · Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байх | ||||
Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх:
1. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг /битүүмжилсэн/ “Оюуны Ундраа” группын байрны 4 давхарт бичиг хэрэгт 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.
2. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн, битүүмжилж өөрийн биеэр авч ирнэ:
1.Төрийн албан хаагчийн анкет(маягт № 1);
2. Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3. Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;
4. Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,
5. Ажил байдлын тодорхойлолт /сүүлийн 1-2 жилийн байдлаар/;
6.Тухай ажлын байранд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл
7. Хуульчийн сонгон шалгуурлалтын сертификат, гэрчилгээний хуулбар
8. 4х6-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг
Сонгон шалгаруулалтыг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтыг байгууллагаас гаргасан журам, аргачлалын дагуу явуулна.
ХАРИЛЦАХ ХАЯГ: ЭНХТАЙВНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ,
ОЮУНЫ УНДРАА ГРУППЫН БАЙР,
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
Утас:70118486, 98621818,
2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр