Та бүхэнд ЭЕШ-ын бүртгэлийн алхам, бүртгэлийн явцад анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө, зөвлөмжийг хүргэе.
ЭЕШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2023 оны 10 дугаар сарын 18-ны 09:00 цагт эхэлж, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.
1-р алхам: Та Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад орж элсэлтийн ерөнхий шалгалт гэсэн цэсийг дарж “БҮРТГЭЛ”-ийн системд нэвтэрнэ үү.
2-р алхам: Та өөрийн регистрийн дугаарыг үнэн зөв оруулснаар таны хувийн мэдээлэл БШУЯ-ны боловсролын мэдээллийн технологийн төв болон улсын бүртгэлийн ерөнхий газраас татан авах болно. Хэрэв бүртгэл баталгаажсанаас хойш шалгуулагчийн овог, нэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд солигдсон бол www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товч дарж баталгаажуулна. Харин энэ онд төгссөн шалгуулагч сургууль, анги, бүлэг, регистрийн дугаар зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БШУЯ-ны боловсролын мэдээллийн технологийн төв /esis.edu.mn/-д мэдээллийг засварлаж www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товч дарж баталгаажуулна. Учир нь таны хувийн мэдээлэл “батламж хуудас” болон шалгалтын бусад материалд бичигдэх тул мэдээллийг сайтар хянаарай.
3-р алхам: Хувийн мэдээлэл үнэн зөв гарч ирсний дараа и-мэйл хаяг, утасны дугаараа үнэн зөв бичиж, “Хувийн мэдээлэл”-ээ нягтлан шалгаад “батлах” товчийг дараарай. Таны оруулсан и-мэйл хаягаар бүртгэлийн дугаар, нууц үг, шалгалтын төлбөр төлсөн и-баримт болон ЭЕШ-тай холбоотой мэдээ мэдээллийг нарийн төлөвлөгөөний дагуу цаг алдалгүй илгээх болно. Харин өөрийн байнгын ашигладаг утасны дугаараа оруулснаар “мэссеж үйлчилгээ”-г авах болон шалгалтын дүн оноогоо мэссежээр хүлээн авах болно.
4-р алхам: Дараагийн алхамд 3*4 хэмжээтэй (150*200 пиксэль, 75 dfi нягтралтай), урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил, малгайгүй сүүлийн 3 сард авхуулсан зурган файлыг зааврын дагуу татаж оруулна уу? Хэрэв та шаардлага хангаагүй зураг оруулсан бол БҮТ-өөс таны зургийг устгах ба зургийг тань устгасан гэх и-мэйл ирэх тул та шалгуулагчийн буланд нэвтрэн зургаа дахин оруулах шаардлагатай. Хэрэв зураг тань устаагүй, и-мэйл ирээгүй бол таны зураг шаардлага хангасан гэсэн үг юм. Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтад оруулдаггүйг анхаараарай.
5-р алхам: Зургийг зааврын дагуу оруулснаар таны “Бүртгэлийн дугаар”, “нууц үг” очих бөгөөд шалгуулагчийн буланд тэдгээрийг ашиглан нэвтэрч элсэлтийн ерөнхий шалгалтын хичээл сонголт хийх, асуулга бөглөх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь хэвлэж авах болон өөрийн дүн онооны мэдээллээ манай сайтаас орж үзэх гол түлхүүр тул мартах, хаяж үрэгдүүлэх, нууц үгээ бусдад алдахаас сэргийлээрэй.
6-р алхам: Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээл сонголт хийхийн өмнө Монгол хэл бичгийн шалгалт өгөх эсэхээ сонгоно
Монгол хэл бичгийн шалгалт нь заавал өгөх үнэ төлбөргүй шалгалт бөгөөд сонгож өгөх монгол хэлний хичээлээс ялгаатай шалгалт гэдгийг анхаарна уу!
7-р алхам: Шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтад 2 ба түүнээс дээш хэдэн ч хичээл сонгох боломжтой. Хичээл сонголт хийхээсээ өмнө их дээд сургуулийн оюутан элсүүлэх журамтай танилцаж, аав ээж, багш нартайгаа сайтар зөвлөлдөөрэй. Учир нь бүртгүүлэгчид бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө хичээл нэмүүлэх боломжтой ба хичээл солих, хасуулах боломж байдаггүйг сайтар анхаараарай.
8-р алхам: ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг. Бүртгэлийн хураамж төлөхдөө өөрийн болон эцэг эх найз нөхдөд байгаа аль ч арилжааны банкны интернэтээр гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Qpay үйлчилгээг ашиглан төлбөр хийх боломжтой. Гүйлгээний шимтгэлийг карт эзэмшигч төлнө.
10-р алхам: www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн буланд бүртгэлийн дугаар, нууц үг ашиглан нэвтрэн орж бүртгэлийн хуудас гэсэн хэсэгт дарж “БҮРТГЭЛИЙН ХУУДАС”-аа хэвлэж аваарай.
Шалгуулагчдын “суудлын хуваарь”-ийг Бүртгэл дууссанаас хойш www.eec.mn цахим хуудсанд байршуулна. Та суудлын хуваариа бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “шалгуулагчийн булан” хэсгээр нэвтэрч хэвлэж авна.