ХАРИУЛТЫН ХУУДАСТАЙ ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?
Хариултын хуудас гэдэг нь компьютерийн програм ашиглан тусгай машинаар уншуулж дүгнэхэд зориулагдсан, технологийн нууцлал, тестийн хариултыг тэмдэглэх хэсэг бүхий тусгайлан бэлдсэн бичгийн цаасны хэмжээтэй хуудас юм.
Хариултын хуудсыг бөглөхдөө дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:
- Хариултын хуудасны 1, 2-р хэсгийн бөглөх хэсгээс бусад газар /жнь: хариултын хуудасны дээд болон баруун хэсэгт байрлах зараасан тэмдэглэгээ дээр балаар нэмж зурах/ тэмдэглэгээ хийж болохгүй бөгөөд хийсэн тохиолдолд засагч машинаар уншуулах явцад таны хариултын хуудсыг хүчингүй болгох магадлалтай тул үүнийг анхаарна уу.
- Сонгох хэлбэрийн хариулттай даалгаврыг гүйцэтгэн хариултыг тэмдэглэхдээ хариултын хуудасны 1-р хэсэг дэх даалгаврын дугаарын арын эгнээн дэх үсгэн тэмдэглэгээнд тохируулан зөвхөн нэг хариултыг сонгож заавар журмын дагуу будаарай.
- Шалгалтын дэвтрийн 2-р хэсэг дэх тоо ба үсгээр тэмдэглэгдсэн хоёр олонлогийг зөв харгалзуулах хэлбэрийн хариулттай даалгаврыг гүйцэтгэн хариултыг тэмдэглэхдээ хариултын хуудасны 2-р хэсэг дэх үсгэн ба тоон тэмдэглэгээг тохируулан харгалзуулах юм. Тухайлбал: 2011 оны Монгол хэлний хичээлийн ЭЕШ-ын сэдвийн 2-р хэсгийн 1 дүгээр даалгавар болох “Чөлөөт бус холбоо үгийн хэв шинжийг тохирох жишээтэй нь зөв харгалзуулаарай.
- ХЗ+УЗ
- ҮС+ХЗ
- БЗ+ҮС
- УЗ+ҮС
- БЗ+ХЗ
- Нэг мөчийн үнэ цэнэ
- Энэ дуугаа дуулан дуулсаар
- Олны дунд биеэ барих
- Тэнгэрийн заадсыг харж байна
- Алтан тариа найган ганхана
гэсэн даалгаврыг гүйцэтгэн хариултын хуудаснаа тэмдэглэхдээ “а” үсгэн тэмдэглэгээний “нэг мөчийн үнэ цэнэ” гэсэн холбоо үг “3” тоог тэмдэглэгээний БЗ+ҮС утгад тохирч байгаа тул “а” үсгэн тэмдэглэгээний арын нүдэн дэх “3” тоог будах ёстой юм. Энэчлэн олонлог тус бүрийн хоорондоо харгалзах элемэнтүүдийг зөв оноон байршуулж заавар журмын дагуу будаж тэмдэглээрэй.
Нөхөх хэлбэрийн болон бодолт хийх даалгаврыг гүйцэтгэсний дараа хариултын хуудаснаа зохих хариултыг тэмдэглэхдээ тухайн үсгэн тэмдэглэгээнд тохирох тоог харгалзах эгнээнд тэмдэглэнэ. Жишээ нь: Математик хичээлийн шалгалтын сэдэвт гэсэн систем тэгшитгэл бодлого байя гэж үзвэл, бодолт хийж дууссаны дараа a=5, b=2 гэсэн шийд гарах тул хариултын хуудасны 2 дугаар хэсэгт a үсгэн тэмдэглэгээний арын эгнээн дэх тоон тэмдэглэгээнээс 5, b үсгэн тэмдэглэгээний арын эгнээн дэх тоон тэмдэглэгээнээс 2 гэсэн тоог тус тус будаж тэмдэглэх юм.