Кембрижийн ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөрөөр Монгол,
Англи хос хэлээр хичээллэх төрийн өмчийн “Шинэ эрин“лаборатори
сургуульд суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна
Төрийн өмчийн “Шинэ эрин”лаборатори сургуульд суралцах хүсэл сонирхолтой, дараах шаардлагыг хангасан сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:
§ Ерөнхий боловсролын сургуулийн VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш байх;
Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дорх материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
2. Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авчирна/
3. Сурагчийн хувийн хэрэг /Шалгалтын дараа буцааж олгоно/
4. Сурагчийн одоогийн сурч буйг болон үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн тодорхойлолт
Сурагчдаас ерөнхий мэдлэгийн болон англи хэлний шалгалт авна.
Шалгалтыг 2011 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 10:00 цагаас зохион байгуулна. Шалгалт өгөх газрыг бүртгэлийн үед зарлана.
Шалгалтын дүнг 2011 оны 6 дугаар сарын 11-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.
Жич:
§ Нийт 40 сурагчийг сонгон шалгаруулна.
§ Бүрдүүлэх материал дутуу, сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй сурагч сонгон шалгаруулалтад оролцох боломжгүйг анхаарна уу.
§ Шалгалт авах, материал засах, дүнг мэдээлэх үйл явцыг ажиглах хүсэлттэй хэвлэл мэдээллийн байгууллагууд 2011 оны 6 дугаар сарын 7-ний өдөр Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гаргаж, эрх авна уу.
Тодруулгыг Боловсролын үнэлгээний төвийн 70119409, 70119498, 70118486 дугаарын утсаар лавлана уу.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ