Бүх шатны боловсролын байгууллагын хоёрдугаар улирлын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эцэг эх, асран хамгаалагчидтай онлайнаар уулзалт хийх тул та бүхнийг урьж байна.
Уулзалтад ерөнхий боловсролын сургуулид сурдаг хүүхэдтэй бүх аав ээжүүд оролцох боломжтой.




Онлайн уулзалт 2022.02.10-ны өдрийн 19:00 цагт болно. Онлайн уулзалтад сургууль бүрийн эцэг эхийн зөвлөл ZOOM холболтоор оролцох бол бусад асран хамгаалагчид
хаягаар дамжуулан фэйсбүүк шууд дамжуулалтыг хүлээн авах, сэтгэгдэл хэсэгт асуултаа илгээх боломжтой.
Дараагийн ээлжинд Боловсрол, шинжлэх ухааны сайд цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчидтай уулзалт зохион байгуулах болно.






