PISA бол дэлхийн улс орнуудын 15 настай хүүхдийн унших ойлгох чадвар, математикийн суурь чадвар, сэтгэн бодох чадвар буюу танхимаар авсан мэдлэгээ амьдралд хэрэглэх чадварыг үнэлдэг. PISA-г 2000 оноос эхлэн зохион байгуулж байна.
Манай улс PISA 2022 олон улсын судалгаанд 4 дүгээр сард хамрагдахаар бэлтгэл хангаж байна. Үнэлгээнд хамрагдах гэж байгаатай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан зохион байгуулагч талтай онлайн уулзалт хийлээ.



“ХЭМЖИЖ ЧАДАХГҮЙ БОЛ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ” гэсэн хэлц үг бий. Боловсролын салбарын өнөөдрийг хүртэлх ололт амжилт, алдаа дутагдлыг бодитоор оношилж чадвал бид “эмчилгээг” зөв хийх боломжтой болно. Зөв эмчилгээ хийхэд олон улсын PISA үнэлгээний ач холбогдол оршиж байгаа юм.


