Боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид энэ сарын 10-ны өдрөөс эхлэн дархлаажуулалтад хамрагдсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 8 дүүргийн нийт 18134 багш, ажилтнууд буюу 52,2 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна.
Багахангай, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагынхан вакцинжуулалтад хамрагдаж дууссан байна. Багануур дүүргийн тухайд өнөөдрөөс вакцинжуулалтад хамрагдаж эхэлнэ.