Та бүхэнд 2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын дунджийг аймаг, дүүргээр нь танилцуулж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын зорилго нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэдээс дараагийн шатны боловсролын байгууллагад суралцах чадвар, түвшинг тогтоож шалгуулагчдыг эрэмбэлэн жагсаах зорилготой уралдаант шалгалт юм. Өөрөөр хэлбэл Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр тухайн орон нутгийн, сургуулийн боловсролын үйлчилгээний чанар, сургалтын чанарыг бүрэн тогтоох нь өрөөсгөл бөгөөд боломжгүй юм. Энэхүү мэдээллийг БҮТ-өөс тухайн орон нутгаас 2018 онд 12 дугаар анги төгсөж ЭЕШ-д хамрагдсан суралцагчдын хүрээнд нийт суралцагчдын дунджаар тооцоолж гаргасан үзүүлэлт бөгөөд цаашид тухайн орон нутаг, сургуулиуд өөрсдийн боловсролын бодлого чиглэлийг зөв тодорхойлж сургалтын үйл ажиллагаагаа төлөвлөхөд суурь мэдээлэл болгон ашиглах зорилгоор гаргаж байгаа болно.