Боловсролын үнэлгээний төвөөс ЕБС-ийн сурагчдад зориулан гаргадаг “Элсэгчийн сонин”-ны гуравдугаар дугаар бэлэн болж, хэвлэлтэд гарлаа. Энэ удаагийн сониндоо бид “ЭЕШ-2017” явц, зохион байгуулалт, шалгалтын статистик мэдээлэл, мөн математик, монгол хэл, физик, англи хэлний хичээлүүдэд орсон зарим даалгаврын гүйцэтгэл, бодолтуудыг бэлтгэн хүргэж байна.