ЭЕШ-ын зорилго нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүүхэд залуучууд цаашид ахисан түвшний сургалтын байгууллага буюу коллеж, их, дээд сургуульд элсэн суралцах ерөнхий чадварыг нээн илрүүлэх, шалгуулагчдыг эрэмблэн жагсаахад чиглэгдсэн нормд тулгуурласан үнэлгээний хэлбэр юм. Иймээс ч уг зорилготойгоо уялдуулж боловсролын стандартын агуулгын хүрээнд БҮТ-ийн дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан блупринтийн дагуу сорил, даалгаврыг тодорхой хүндрэл болон танин мэдэхүйн түвшнүүдийг тооцож зохиодог болно. Сорил даалгаварт Блумын таксономийн танин мэдэхүйн өндөр түвшний даалгаврыг хувь тооцож оруулж өгдөг нь шалгалтын гол зорилго болох шалгуулагчдыг эрэмблэн жагсаах зорилготой уялддаг болно.
Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээг олон улсад ашиглагддаг үнэлгээний аргачлалаар тооцож дараах 4 чиглэлээр гаргадаг.
Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээг олон улсад ашиглагддаг үнэлгээний аргачлалаар тооцож дараах 4 чиглэлээр гаргадаг.
- Анхны оноо /шалгуулагчын авсан оноо/
- Хэмжээст оноо /тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон бүсийн шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо/
- Проценталь оноо /тухайн шалгуулагч тухайн хичээлийн жагсаалтын хэдэд байгааг харуулах үзүүлэлт/
- Амжилтын чанарын индекс /тухайн хичээлийн үр дүнг индексжүүлсэн үзүүлэлт/
Жишээлбэл энэ жилийн ЭЕШ-аар Математикийн хичээлээр тухайн хүүхэд анхны оноо нь 59 байхад хэмжээст оноо нь 683, проценталь оноо нь 96,6, амжилтын чанарын индекс нь А- гэсэн үзүүлэлттэй шалгагдаж байгаа болно. Иймээс ЭЕШ-ын үр дүнг стандартын хэрэгжилттэй харьцуулах, жишиж үзэх боломжгүй болно.
ЭЕШ-ыг 2006 оноос эхлэн улс орон даяар нэгдсэн байдлаар зохиож ирсэн бөгөөд 10 хичээл тус бүрийн дундаж үзүүлэлт жигд түвшинд гардаг. Улсын дундаж 10 хичээл тус бүрээр сүүлийн 3 жилээр харьцуулж үзвэл:

Хичээл | 2012 он | 2013 он | 2014 он | |||
Анхны онооны дундаж | Шалгуулагчдын тоо | Анхны онооны дундаж | Шалгуулагчдын тоо | Анхны онооны дундаж | Шалгуулагчдын тоо | |
Математик | 23 | 35713 | 22 | 36601 | 23 | 31568 |
Шалгалтын үр дүнг стандартын хэрэгжилтийн түвшинг тогтоох зорилго бүхий шалгуурт тулгуурласан үнэлгээтэй харьцуулах боломжгүй. ЭЕШ-ийн үр дүнгийн талаар БҮТ-ийн мэргэжилтнүүд хичээл тус бүрээр тайлан шинжилгээг хийж, нийтийн хүртээл болгон хэвлүүлдэг бөгөөд ингэхдээ шалгуулагчдын дүн онооны тархалтыг 0-100 хүртэлх оноонд харгалзуулан харуулахдаа 10 онооны алхамтайгаар интервалийг тооцож шинжилгээг хийдэг болно.
Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2014 оны ЭЕШ-ын математикийн хичээлд нийт шалгуулагчдын 96,6 хувь 0 оноотой шалгагдсан гэдэг мэдээлэл гарсан нь бодит биш ташаа буруу мэдээлэл бөгөөд тус тооцооллыг гаргасан субъект нь ЭЕШ-д ашигладаг олон улсын үнэлгээний аргачлал болон шалгалтын зорилгыг гүйцэд ойлгоогүйн улмаас дээрхи мэдээллийг гаргасан байна. 2014 оны ЭЕШ-ын математикийн хичээлд 96,7 хувийн буюу 30531 шалгуулагчид 0-60 оноо авсан байгаа хэдий ч энэ оноо нь дээр дурьдсаны дагуу стандарт үнэлгээ бүхий F үнэлгээтэй шалгагдаж шалгалтад унасан гэсэн ойлголт биш юм.

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ