Швейцарын хөгжлийн агентлагийн санаачлагаар хэрэгжүүлж буй ТХБ-II төслийн хүрээнд Боловсрол, Шинжлэх Ухааны Яам болон Байгаль Орчны Яамны харьяа байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулах, тогтвортой хөгжлийн үзэл санааг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр явуулж буй цуврал сургалт 2021 оны 10 сарын 21, 26-ны өдрүүдэд БҮТ дээр цахимаар зохион байгуулагдлаа. Тус сургалт нь агуулгын хувьд:
– Швед улсын их, дээд сургуулиудын тогтвортой хөгжлийн боловсролын зорилтыг үнэлгээ, үр дүн
– Багшийн үнэлгээний арга зүй ба Тогтвортой хөгжлийн боловсрол гэсэн чиглэлүүдээр явагдсан болно.
Энэ удаагын сургалтыг Шведын Упсалагын их сургуулийн профессор Пер Сунд хөтлөн явуулсан ба БҮТ-ийн Үнэлгээ хөгжүүлэлтийн хэлтэс болон Шалгалт судалгаа хариуцсан хэлтсийн мэргэжилтнүүд бүрэн хамрагдлаа.
ТХБ-ын үзэл санаа, үнэт зүйлийг боловсролын үйл хэрэгт тусгах, түүнийгээ үнэлж дүгнэх нь нарийн нямбай боловсруулсан арга зүй шаардах ба манай улсын хувьд ТХБ-ын үнэлгээ нь шинэ тутам хөгжүүлж, боловсролын үнэлгээний тогтолцоонд нэвтрүүлэх шаардлага бодитой буй энэ үед зохион байгуулагдснаараа ач холбогдолтой юм.