Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7577 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7011 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

eec.mn2022-08-30
УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВӨӨС “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрэээд ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ СУДАЛГААГ 2022 оны 10 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
Энэхүү бэлтгэл ажлын хүрээнд чанарын үнэлгээний агуулгын хүрээ, шалгуурыг тодорхойлох зорилгоор БҮТ-ийн Даалгаврын сангийн хэлтсийн мэргэжилтнүүд, БСҮХ-ийн сургалтын хөтөлбөр, үнэлгээ, сурах бичгийн судалгааны секторын ЭША-уудтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус уулзалт, хэлэлцүүлгээр БСҮХ-ийн ЭША-ууд БҮТ-ийн Чанарын үнэлгээний судалгааны агуулгатай танилцаж, тус сектороос хийсэн бүх түвшний боловсролын хөтөлбөрийн чадамжийн судалгааны үр дүнгээ танилцуулж, чанарын үнэлгээг зохион байгуулах агуулгын хүрээ, шалгуурыг тодорхойлох чиглэлээр санал солилцов.