Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ОНОО ДҮЙЦҮҮЛЭХ ЦАХИМ ХҮСЭЛТИЙГ ИЛГЭЭХ АЛХАМ

eec.mn2022-06-07

🔶🔶🔶 Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг нотариатаар баталгаажуулан тухайн жилийн ЭЕШ эхлэхээс хамгийн багадаа 14 хоногийн өмнө https://eyesh.eec.mn/ хаягаар ирүүлнэ. 🖋🖋🖋
Хүсэлт ирүүлэхэд суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд:
👇👇👇
➡️ Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт /цахим/
➡️ Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
➡️ Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат, дүнгийн хуудасны хуулбар /2020 оны 6 дугаар сараас хойш үнэлэгдсэн ОУ-ын шалгалтын дүн, оноо байна/
➡️ Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
➡️ Суралцаж буй тухай сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/
➡️ Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
📨📨📨 Боловсролын Үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж, хариуг цахимаар мэдэгдэнэ.🎯🎯🎯