Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7577 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7011 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

Онлайн бүртгэлийн алхам

eec.mn2022-02-15
2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан бүртгэлийн алхмыг танилцуулж байна.
Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:
📌 Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
📌 Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
📌 Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2022 оноос өмнө ЕБС төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
📌 И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/
📌 Шалгалтын хураамж төлөх төлбөрийн хэрэгсэл /Шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Qpay үйлчилгээг ашиглана. Хэрэв таны карт интернэт гүйлгээ хийх эрхгүй бол харилцагч банк болон өөрт ойр АТМ-д хандаж E-pin код авч гүйлгээ хийнэ/
Алхам 01: Та https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар орж “Бүртгэл” гэсэн цэсийг сонгоно
Алхам 02: Өөрийн регистрийн дугаарыг оруулаад доод талд нь байх баталгаажуулах кодыг оруулаад “шалгах” хэсэгт дарна
Алхам 03: Өөрийн хувийн мэдээллээ оруулна. Таны оруулсан и-мэйл, утасны дугаараар ЭЕШ-ын мэдээлэл очих тул үнэн зөв оруулаарай. Өмнөх оны төгсөгчид энэ хэсэгт шалгалт өгөх аймаг/хот-оо сонгоно.
Алхам 04: Энэ оны төгсөгч  /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д бүртгүүлэхдээ Монгол хэл бичгийн шалгалт өгөх үү? гэсэн асуултад тийм, үгүй гэсэн сонголтоос аль нэгийг сонгож бүртгүүлнэ.
Алхам 05: Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шаардлага хангасан 📸/ 3*4 хэмжээтэй (150*200 пиксель, 75 dfi нягтаршилтай), сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил зүүгээгүй, малгай өмсөөгүй өнгөт цээж зураг/ зургийг файл хэлбэрээр оруулна. Хэрэв шалгуулагч зургаа буруу оруулсан, шаардлага хангаагүй зургийг Боловсролын үнэлгээний төвөөс устгах бөгөөд бүртгэлийн хугацаанд дахин зургаа оруулна
 Алхам 06: Зургаа оруулсны дараа дэлгэц дээр таны бүртгэлийн дугаар, нууц үг гарна. Цаашид энэхүү бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан ЭЕШ-тай холбоотой өөрийн мэдээллээ авна. Хэрэв бүртгэлийн дугаар нууц үгээ мартсан бол eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан” хэсгийн бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан хэсэгт дарж регистрийн дугаараа оруулан сэргээж авах боломжтой. Мөн 133233 тусгай дугаарт бүртгэлтэй утасны дугаараасаа мессэж илгээж авах боломжтой.
 Алхам 07: Энэхүү асуулга бөглөх хэсэгт зөвхөн энэ оны төгсөгч буюу 2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд хамааралтай бөгөөд асуултын хариултууд таны сурлага болон багшийн ажилд нөлөөлөхгүй болно.
Алхам 08: Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээлээ сонгоно. Шалгуулагчид монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ. Нэг шалгалтын хураамж 5800 төгрөг байна.
ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож, шалгалтын хураамжаа төлснөөр таны бүртгэл балатгаажих болохыг анхаараарай.
Алхам 09: Тухайн сонгосон хичээл заадаг багшаа сонгоно. /Энэ оны төгсөгч буюу 2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд хамааралтай бөгөөд асуултын хариултууд таны сурлага болон багшийн ажилд нөлөөлөхгүй болно/
 Алхам 10: Шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Qpay үйлчилгээг ашиглан зөвхөн онлайнаар төлнө. Хэрэв таны ашиглаж буй карт интернэт гүйлгээ хийх эрхгүй бол харилцагч банк эсвэл өөрт ойр байх АТМ-ээс E-pin код авч гүйлгээ хийнэ.
 Алхам 11: 2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх оны төгсөгчдийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул гарын үсэг, тамга даруулах шаардлагагүй.