Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

САЙДЫН ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИДТАЙ ХИЙХ ОНЛАЙН ХУРАЛД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

eec.mn2022-02-09
Бүх шатны боловсролын байгууллагын хоёрдугаар улирлын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эцэг эх, асран хамгаалагчидтай онлайнаар уулзалт хийх тул та бүхнийг урьж байна.
Уулзалтад ерөнхий боловсролын сургуулид сурдаг хүүхэдтэй бүх аав ээжүүд оролцох боломжтой.
✅ Хоцрогдлын түвшин аль ангид ямар хэмжээнд хүрсэн
✅ Ямар хичээлийн аль агуулга дээр анхаарах шаардлагатай
✅ Сургалтын үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо
✅ Сурагчдад аав ээжийнх нь үзүүлэх сэтгэл зүйн дэмжлэг гээд олон чухал асуудлаар санал солилцох болно.
Онлайн уулзалт 2022.02.10-ны өдрийн 19:00 цагт болно. Онлайн уулзалтад сургууль бүрийн эцэг эхийн зөвлөл ZOOM холболтоор оролцох бол бусад асран хамгаалагчид
хаягаар дамжуулан фэйсбүүк шууд дамжуулалтыг хүлээн авах, сэтгэгдэл хэсэгт асуултаа илгээх боломжтой.
Дараагийн ээлжинд Боловсрол, шинжлэх ухааны сайд цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчидтай уулзалт зохион байгуулах болно.