Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан БШУЯ-ны харьяа байгууллагуудын 2021 оны тайланг хэлэлцлээ

eec.mn2022-01-04
Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Гантулга, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ч.Энх-Амгалан нар харьяа байгууллагуудын 2021 оны тайлантай танилцлаа.
Уг тайлангийн хуралд Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат болон хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож 2021 онд зохион байгуулсан шалгалт, олон улсын болон дотоодын судалгаа, шинжилгээ, сургалт, үйл ажиллагааны үр дүнг танилцуулж 92.7 хувьтай дүгнэгдлээ. Мөн энэ үеэр Боловсролын үнэлгээний төвийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцсон юм.