Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

БШУЯ-НЫ ХАРЬЯА БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ НЬ “ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ISO 9001”, “БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ISO 21001” СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

eec.mn2021-10-29
 Тус стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Дат-Консалтинг компани шалгарсан бөгөөд зөвлөх үйлчилгээний багтай анхны уулзалтыг 2021 оны 10-р сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтаар ISO9001 болон ISO21001 стандарт нэвтрүүлэхтэй холбоотой сургалт, зөвлөн туслах, чиглүүлэх арга хэмжээг ямар үе шаттай хэрхэн зохион байгуулах зарчмаа ярилцаж, байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгууллаа.
✅ Энэ үеэр Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат: “Бүх шатны боловсролын чанар, сурлагын амжилтыг хэмжиж тодорхойлох үйлчилгээг улам оновчтой чанартай болгох, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа, үр дүн гаргахад “Чанарын удирдлагын тогтолцоо ISO-9001”, “Боловсролын байгууллагын чанарын удирдлагын тогтолцоо ISO-21001” олон улсын стандартыг байгууллагын үйл ажиллгаандаа нэвтрүүлэх нь чухал ач холбогдолтойг дурдаж тус стандартуудыг нэвтрүүлэх явцад манай төвийн мэргэжилтнүүдийн мэргэшсэн байдал, ур чадвар чухал учраас нийт албан хаагчид идэвхтэй оролцох нь чухал” гэдгийг онцолж хэллээ.
✅ Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO 9001 Олон Улсын Стандартын Байгууллага 1987 онд анх батлан гаргаж, хамгийн сүүлд 2015 онд шинэчилжээ. Дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн гаргасан энэхүү тогтолцоо нь үйл ажиллагаа, түүний уялдаа холбоо, байнгын сайжруулалт, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, тэдний шаардлагад нийцүүлэн ажиллах зарчмыг урьтал болгодог олон улсын стандарт бөгөөд бусад нарийвчилсан стандартын суурь юм. Харин ISO 21001:2018 “Боловсролын байгууллагууд- Боловсролын байгууллагуудын менежментийн тогтолцоо- Шаардлага хэрэглэх зааврын хамт” стандарт нь чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартай хэсэгчлэн нийцүүлсэн менежментийн тогтолцооны стандарт юм.
✅ Энэхүү суурь стандартыг боловсролын салбарын тусгай стандарттай хамтад нь үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр Боловсролын үнэлгээний төв нь бүх шатны боловсролын үйл ажиллагаанд чанартай үнэлгээ хийх менежмент системийг сайжруулах, хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн үр дүн гаргах, улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын байгууллага болох юм.