Швейцарын хөгжлийн агентлагийн санаачлагаар хэрэгжүүлж буй ТХБ-II төслийн хүрээнд Боловсрол, Шинжлэх Ухааны Яам болон Байгаль Орчны Яамны харьяа байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулах, тогтвортой хөгжлийн үзэл санааг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр явуулж буй цуврал сургалт 2021 оны 10 сарын 21, 26-ны өдрүүдэд БҮТ дээр цахимаар зохион байгуулагдлаа. Тус сургалт нь агуулгын хувьд:
– Швед улсын их, дээд сургуулиудын тогтвортой хөгжлийн боловсролын зорилтыг үнэлгээ, үр дүн
– Багшийн үнэлгээний арга зүй ба Тогтвортой хөгжлийн боловсрол гэсэн чиглэлүүдээр явагдсан болно.

