Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“Залуус хөгжлийн түүчээ” уралдааныг амжилттай зохион байгууллаа

eec.mn2021-05-24
2021 оны 04 сарын 26-наас 05 сарын 21-ний хооронд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С. Бямбацогтын санаачилга, БШУЯ-ны дэмжлэгтэйгээр “Залуус-Хөгжлийн түүчээ” сорил шалгалт, эсээ бичлэг, видео илтгэлийн уралдааныг Боловсролын үнэлгээний төвөөс орон даяар амжилттай зохион байгууллаа. Уралдаанд нийт 1630 төгсөгч сурагчид оролцсон бөгөөд бүртгэлээс эхлээд шагнал гардуулах хүртэл шалгаруулалтын бүхий үйл ажиллагааг цахим хэлбэрээр ил тод, нээлттэйгээр явуулсан. Уралдаанд оролцогчдын амжилтаар эрэмбэлэхдээ сорил даалгаврыг гүйцэтгэсэн оноо, эсээ бичлэгээс авсан оноо, видео илтгэлээс авсан оноонуудын нийлбэрээр дүгнэсэн ба эрдэм мэдлэг, авьяас чадвараараа бусдыгаа манлайлан оролцож
🎉 Тэргүүн байранд нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 12а ангийн суралцагч Амгалан овогтой Цэлмүүн,
🎉 Дэд байранд Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын “Мэргэд” сургуулийн 12б ангийн суралцагч Чимэддулам овогтой Оюунзул,
🎉Гуравдугаар байранд Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн ЦС-ын 12г ангийн суралцагч Мөнхбат овогтой Мөнх-Эрдэнэ,
🎉 Тусгай байранд Ховд аймгийн Жаргалант сумын “Прогресс” ахлах сургуулийн 12б ангийн суралцагч Нямчулуун овогтой Энхжин,
🎉 “Орчлон” сургуулийн 12а ангийн суралцагч Амгалан овогтой Далайзаяа нар тус тус шалгарлаа.
Дээрх шалгарсан сурагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа 2021 оны 05-р сарын 21-ны өдөр боллоо. Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Д.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, БҮТ-ийн захирал Л.Ганбат нар оролцлоо. Мөн Улаанбаатар хотоос оролцож тэргүүн байр эзэлсэн сурагч А.Цэлмүүн, тусгай байр эзэлсэн А.Далайзаяа нар шагнал гардуулах үйл ажиллагаанд биечлэн оролцсон бол бусад гурван суралцагчид онлайнаар оролцлоо.
Уралдаанд идэвхтэй оролцож өөрсдийн эрдэм мэдлэг, оюун бодлоо сорисон нийт суралцагчдадаа халуун баяр хүргэж, сурч боловсрох арвин их ажил, эрдмийн их харгуйд нь сайн сайхны дээдийг хүсье.