Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“Үндэсний үнэлгээний шинжээч багш бэлтгэх” II шатны сургалт-семинар зохион байгуулагдлаа

eec.mn2020-12-20

   Дэлхийн банк, АХБ, БШУЯ, Боловсролын Үнэлгээний төв хамтран 2020 оны 12 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд “Үндэсний үнэлгээний шинжээч багш бэлтгэх” II шатны сургалт-семинарыг Аймаг, дүүргийн БСУГ-ын мэргэжилтэн, ЕБС-ийн сургалтын менежер нийт 90 багш нарыг хамруулан онлайнаар зохион байгууллаа.

   Сургалтын зорилго нь ЕБС-ийн сургалтын хөтөлбөр /сайжруулсан/-ийг хэрэгжүүлэхэд орон нутгийн хэмжээнд бүрэн дэмжлэг үзүүлэх, үнэлгээний арга зүйгээр мэргэшсэн үндэсний шинжээч багш бэлтгэхэд оршино.

   I шатны сургалт-семинараар олон улсын боловсролын үнэлгээний чиг хандлага, боловсролын үнэлгээ, түүний төрөл, хэлбэр, тестийн блюпринт боловсруулах арга зүйн талаар зохион байгуулсан билээ.

    II шатны сургалт-семинараар нөхцөл байдал /асуудал/-ын шинжилгээ хийх арга зүй, мэдээлэл /өгөгдөл/ нотолгоо цуглуулах, цэвэрлэх, хэлбэржүүлэх, бүлэглэх, мэдээлэл /өгөгдөл/-ийн санд судалгаа, шинжилгээ хийх арга зүй, тайлан зөвлөмж хэрхэн боловсруулах болон “Үндэсний үнэлгээний шинжээч багш”-аар бэлтгэгдсэн багш нарын цаашид хийх ажлын чиглэл өгөн харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцан сургалтын үр дүнг дүгнэн амжилттай зохион байгууллаа.