Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

eec.mn2020-10-28

   Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн II үе шатыг 2019-2022 онд хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

   Төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар БШУЯ, БОАЖЯ, БХ, БМДИ, БҮТ, НТБҮТ, МХЕГ, МУБИС, ЦУНБХТ, БОМСТ, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд хамтран ажиллаж байна.

  Төслийн техникийн зөвлөн зохицуулах үндэсний баг (ТЗЗҮБ)-ийг эдгээр байгууллагын төлөөллөөс бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд ТЗЗҮБ-ийн гишүүд нь өөрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааг нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, чиг хандлагад нийцүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм.

   Боловсролын үнэлгээний төв нь байгууллагынхаа үйл ажиллагааны экологийн ул мөрийг хянах, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих “Тогтвортой байдлын хороо”-г хэлтэс бүрийн төлөөллийг оролцуулсан 5 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр төвийн захирлын 2020 оны А/61 дүгээр тушаалаар байгуулсан бөгөөд Тогтвортой байдлын хорооны дарга Б.Батсүх, нарийн бичгийн дарга Р.Ундрахбаяр нар байгууллагынхаа албан хаагчдад  “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн танилцуулга болон “Эх дэлхий-Бидний гэр” агуулгаар 2020 оны 10-р сарын 22-ны өдөр сургалт зохион байгууллаа.