Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

eec.mn2020-10-02

   “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэн 2020 оны 10 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн VIII байрны 12 дугаар давхарт зохион байгуулагдана.

  Боловсролын үнэлгээнд тулгамдаад байсан сэдэв даалгаврын нууцлал, дүн онооны ил тод байдал, үнэлгээний үр дүнд суурилсан эргэх холбоо зэрэг боловсролын талаарх бодлого шийдвэртэй холбоотой олон асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Боловсролын үнэлгээний төв нь  “Цахим шилжилт”-ийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн. Үүнд:

  • Элсэлтийн ерөнхий шалгалтын тайлангийн систем /www.stat.eec.mn/
  • Цахим технологид суурилсан “Нээлттэй даалгаварын сан”
  • Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр элсэлтийн ерөнхий шалгалтад “Шууд засалтын шилэн технологи”

  Тус үзэсгэлэнд манай байгууллага Элсэлтийн ерөнхий шалгалтын тайлангийн систем болон шууд засалтын шилэн технологийн талаар танилцуулж байгаа тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.